SEIKO EPSON CORPORATION
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ

МАШ ЧУХАЛ! ЭНЭХҮҮ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭГ АНХААРАЛТАЙ УНШИНА УУ. Лиценз эзэмшигч (цаашид "Та" гэх) нь, компьютерийн програм хангамжийн бүтээгдэхүүн, үсгийн програм хангамж, хэвлэлийн дардас ба/эсвэл өгөгдөл, мөн дагалдах аливаа хавсралт тайлбар бичиг материал (цаашид "Програм хангамж" гэх) -ыг зөвхөн энэхүү гэрээнд заасан SEIKO EPSON CORPORATION (цаашид "EPSON" гэх)-ИЙН нөхцөл ба болзлуудыг зөвшөөрсөн тохиолдолд суулгах буюу ашиглаж болно. Програм хангамжийг суулгах буюу ашигласнаар Та энэхүү гэрээнд заасан бүх нөхцөл ба болзлуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлнэ. Програм хангамжийг суулгах буюу ашиглахийн өмнө Та энэхүү гэрээг анхааралтай унших ёстой. Хэрэв энэхүү гэрээний нөхцөл ба болзлуудыг Та хүлээн зөвшөөрөхгүй бол Програм хангамжийг суулгах буюу ашиглахыг Танд зөвшөөрөхгүй.

1. Лиценз. EPSON ба түүний нийлүүлэгчид нь Танд, шууд буюу сүлжээгээр дамжуулан ажиллах нэг эсвэл олон компьютерүүд дээр Програм хангамжийг суулгах буюу ашиглах хувийн, онцгой бус, роялти төлбөргүй, гуравдагч талд үл шилжүүлэгдэх хязгаарлагдмал лицензийг олгоно. Дараах нөхцөлд Та сүлжээнд холбогдсон компьютерийн бусад хэрэглэгчдэд Програм хангамжийг ашиглахыг зөвшөөрч болно: (а) эдгээр бүх хэрэглэгчид нь энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч, мөрдөх баталгааг хангасан (б) эдгээр бүх хэрэглэгчид нь Програм хангамжийг зөвхөн бүрэлдхүүн нь болсон компьютерууд болон сүлжээтэй холбогдуулан ашиглах баталгааг хангасан (в) энэхүү гэрээний нөхцөл ба болзлуудыг эдгээр хэрэглэгчид мөрдөж, биелүүлээгүйн улмаас EPSON буюу түүний нийлүүлэгчдэд учирч болох бүхий л хохирол, алдагдал, зардал, үүрэг хариуцлагаас EPSON буюу түүний нийлүүлэгчийг бүхэлд нь хамгаалах. Та мөн нөөц үүсгэх, архивлах зорилгод шаардлагатай бол Програм хангамжийн хуулбарыг хийж болох ба энэ тохиолдолд нөөц хуулбар дээр зохиогчийн эрхийн мэдэгдэл нь бүхэлдээ хуулбарлагдсан байх нөхцлийг биелүүлнэ. "Програм хангамж" нэр томьёонд, EPSON буюу түүний нийлүүлэгчдээс Танд лицензлэн олгосон Програм хангамжийн бүрэлдэхүүн, мэдээллийн хэрэгсэл, таны хийсэн бүх хуулбар болон аливаа сайжруулалт, өөрчлөгдсөн хувилбар, шинэчлэлт, нэмэлт, хуулбар нь багтана. EPSON буюу түүний нийлүүлэгчид нь энд олгогдоогүй бүх эрхийг эдэлнэ.

2.Бусад эрх ба хязгаарлалт. Та Програм хангамжийг өөрчлөх, тааруулж засах буюу орчуулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Та урвуу инженерчлэл, дикомпайл, дисассемблер хийхийг оролдох буюу програм хангамжийн эх кодыг олж тогтоохыг оролдохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Та Програм хангамжийг хуваалцаж, түрээслэж, хөлслүүлж, хааж, давхар лиценз олгож, зээлдүүлж болохгүй. Гэсэн хэдий ч Та Програм хангамжийг ашиглах эрхийг өөр хувь хүн буюу хуулийн этгээдэд шилжүүлэх боломжтой ба энэ тохиолдолд энэхүү гэрээ, Програм хангамжийг бүх хуулбар, шинэчлэлт, өмнөх хувилбарийн хамт тухайн хувь хүн буюу хуулийн этгээдэд шилжүүлэх, мөн компьютерт хадгалагдсан хуулбарыг оролцуулан Та өөртөө ямар нэг хуулбарыг хадгалж үлдэхгүй байх нөхцлийг биелүүлнэ. Зарим муж буюу газар нутагт Програм хангамжийн шилжүүлэгт хориг буюу хязгаарлалт тавихыг зөвшөөрөхгүй тул дээрх хязгаарлалт танд үйлчлэхгүй байж болно.

3.Өмчлөл. Програм хангамж ба түүний аливаа хуулбарын эзэмшил, өмчлөлийн эрх, оюуны өмчийн эрх нь EPSON буюу түүний нийлүүлэгчдэд үлдэнэ. Програм хангамжийн өмчлөл, аливаа эзэмшлийг Танд шилжүүлэхгүй ба энэхүү лицензийг Програм хангамжийн аливаа эрхийн худалдаа гэж ойлгохгүй. Програм хангамж нь Японы зохиогчийн эрхийн хууль, олон улсын зохиогчийн эрхийн гэрээ, бусад оюуны өмчийн хууль, гэрээгээр хамгаалагдана. Энэ гэрээнд зааснаас бусад тохиолдолд Та Програм хангамжийг хуулбарлаж болохгүй. Та мөн Програм хангамжийн аливаа хуулбар дээр ямар нэг зохиогчийн эрх болон бусад өмчлөгчийн мэдэгдлийг устгах буюу өөрчлөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

4. Хамгаалалт ба аюулгүй байдал. Зөвшөөрөлгүй этгээд Програм хангамжид хандах, Програм хангамжийн аливаа зөвшөөрөлгүй хуулбар, хэвлэл, илчлэлт, түгээлт хийгдэхгүй байх явдлыг хангахын тулд Програм хангамжийг хамгаалах бололцоотой бүхий л арга хэмжээг авч, хүч чармайлт гаргахыг Та хүлээн зөвшөөрнө. Програм хангамжид үнэ цэнэтэй, нууц мэдээлэл ба худалдааны нууц агуулагдаж байгаа ба зөвшөөрөлгүй ашиглалт, хуулбар нь EPSON буюу түүний нийлүүлэгчдэд хор хөнөөл учруулахийг Та ойлгож эдгээр үнэ цэнэтэй мэдээлэл, худалдааны нууцыг хадгалах үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

5. Хязгаарлагдмал баталгаа. EPSON буюу дилерээс мэдээллийн хэрэгслээр Програм хангамжийг Та хүлээн авсан тохиолдолд мэдээллийн хэрэгсэл дээр бүртгэгдсэн Програм хангамжид танд хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн энгийн хэрэглээний явцад гарсан хийц ба материалын гэмтлээс чөлөөлөгдөх баталгааг EPSON олгоно. Хэрэв мэдээллийн хэрэгслийг Танд хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор EPSON буюу түүний дилерт уг мэдээллийн хэрэгслийг буцаасан тохиолдолд мэдээллийн хэрэгслийг гэмтэлтэй ба өгөгдсөн мэдээллийн хэрэгсэл нь буруу, зүй бус ашиглалт, буруу хэрэглээ, гэмтэлтэй тоног төхөөрөмжид ашиглагдаагүй гэж EPSON-ны зүгээс тодорхойлогдсон бол Програм хангамжийг аливаа бүх бүрэлдэхүүн хэсэг, хуулбарын хамт EPSON-д Та буцаасны дараа EPSON мэдээллийн хэрэгслийг сольж өгнө. МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН БҮХ БОЛЗОЛТ БАТАЛГАА, ТЭР ДУНДАА ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАТАЛГАА, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦЭХ БАТАЛГАА НЬ ДЭЭР ЗААСАН ТОДОРХОЙ БАТАЛГААНЫ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАГДАНА.

Програм хангамжийн ашиглалтын эрсдлийг Та дангаараа үүрнэ гэдгийг хүлээн зөвшөөрнө. ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АЛИВАА ТӨРЛИЙН БАТАЛГААГҮЙГЭЭР "БАЙГААГААР НЬ" НӨХЦӨЛӨӨР ХАНГАНА. ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАСНААР ОЛЖ АВАХ ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮНД EPSON БОЛОН ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧИД БАТАЛГААГҮЙ ӨГӨХГҮЙ. ДЭЭРХ ЗААЛТ НЬ EPSON БА ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН БАТАЛГААНЫ ЗӨРЧЛИЙН ЦОРЫН ГАНЦ, ОНЦГОЙ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ БАЙНА. ДЭЭРХ ХЯЗГААРЛАГДМАЛ БАТАЛГААНААС ГАДНА EPSON БА ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧИД НЬ ЭРХИЙГ ҮЛ ЗӨРЧИХ, ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ, ТОДОРХОЙ НЭГ ЗОРИЛГОД НИЙЦЭХ ТОДОРХОЙ БА БОЛЗОЛТ БАТАЛГААГ ГАРГАХГҮЙ. Зарим муж эсвэл нутаг дэвсгэрт болзолт баталгааны эсвэл болзолт баталгааг хэр удаан үргэлжлэх хязгаарлалтын хоригийг зөвшөөрдөггүй тул дээрх хязгаарлалт нь Танд үйлчлэхгүй байж болно. Энэ баталгаа нь Танд тодорхой хуулийн эрхийг олгоно. Танд мужаас муж буюу нэг харьяа нутгаас нөгөө харьяа нутагт ялгаатай бусад эрхүүд байж болно.

EPSON БУЮУ ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧИД НЬ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД, EPSON БУЮУ ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧИД, АЛИВАА ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОМЖИТ ХОХИРЛЫН ТАЛААР МЭДЭГДСЭН ЭСВЭЛ АЛИВАА ГУРАВДАГЧ ЭТГЭЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН Ч ГЭСЭН АЛИВАА АШГИЙН АЛДАГДАЛ, ХУРИМТЛАЛЫН АЛДАГДЛЫГ БАГТААСАН ГЭРЭЭ, ИРГЭНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ (ҮҮНД ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ БАГТАНА), ХАТУУ ХАРИУЦЛАГА, ЗӨРЧИЛ, БАТАЛГАА, ГҮЖИРДЛЭГЭЭС ҮҮДЭН ГАРСНААС ҮЛ ХАМААРАН АЛИВАА ШУУД, ҮР ДАГАВРЫН, ТОХИОЛДЛЫН БУЮУ ОНЦГОЙ ХОХИРЛЫГ ТАНД ТӨЛЖ БАРАГДУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ. Гэсэн хэдий ч зарим муж, газар нутагт тохиолдлын үр дагаврын буюу онцгой хохирлын хязгаарлалт эсвэл хасалт хийхийг зөвшөөрдөггүй тул дээрх хязгаарлалт нь танд үйлчлэхгүй байж болно.

6. Цуцлах. Та энэхүү гэрээний нөхцөлүүдийг дагаж мөрдөөгүй бол EPSON-ны аливаа бусад эрхийг хөндөхгүйгээр энэхүү гэрээ нь автоматаар цуцлагдана. Програм хангамж, түүний бүх хуулбаруудыг арилгах буюу устгах замаар аль ч үед энэхүү гэрээг Та мөн цуцалж болно.

7. Экспортын хязгаарлалт. EPSON-оос хүлээн авсан Програм хангамж, аливаа өгөгдөл ба мэдээллийг шилжүүлж, экспортолж буюу дахин экспортлохгүй бөгөөд Японы хууль, хязгаарлалт, зохицуулалт эсвэл Програм хангамжийг олж авсан газар нутгийн хуулийн дагуу зохих лицензгүйгээр Програм хангамжийг ашиглахгүй гэдгийг Та хүлээн зөвшөөрнө.

8. Баримтлах хууль ба Ерөнхий заалтууд. Энэхүү гэрээ нь хуулийн зохицуулалтын зөрчилтэй байдлаас үл хамааран Японы хуулийн дагуу зохицуулагдаж, тайлбарлагдана. Энэхүү гэрээ нь Програм хангамжийн асуудлаар талуудын хүрсэн бүхий л тохиролцоог хамарч байгаа бөгөөд Програм хангамжтай холбоотой харилцаа, зар сурталчилгаа, төлөөлөл аливаа худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох боломжтой. Энэхүү гэрээгээр талууд, тэдгээрийн холбогдох залгамжлагчид, эрхийг өвлөгч болон хууль ёсны төлөөлөгчийн ашиг тусын төлөө зүтгэх талууд үүргийг хүлээнэ. Хэрэв энэхүү гэрээний аливаа заалт хүчин төгөлдөр бус эсвэл хэрэгжүүлэх боломжгүй байвал энэ нь гэрээний үлдсэн заалтуудын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй ба гэрээний нөхцлүүдийн дагуу үлдсэн заалтууд нь хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой байна. Энэхүү гэрээнд зөвхөн EPSON-ны эрх бүхий албан тушаалтан бичгээр үйлдэж гарын үсэг зурснаар өөрчлөлт оруулж болно.

9. АНУ-ын засгийн газрын эцсийн хэрэглэгчид. Хэрэв Та Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын аливаа нэгж, агентлагийн нэрийн өмнөөс Програм хангамжийг олж авсан бол дараах заалтууд үйлчилнэ. Засгийн газар доорх заалтуудыг зөвшөөрнө: (i) Хэрэв Програм хангамж нь батлан хамгаалах яаманд (DoD) нийлүүлэгдсэн бол Програм хангамж нь "арилжааны компьютерийн програм хангамж" гэж ангилагдах ба DFARS-ын 252.227-7013(c)(1) бүлэгт тодорхойлсончлон Засгийн газар нь Програм хангамж, түүний баримт бичгийг зөвхөн "хязгаарлагдмал эрхтэй"-гээр авна (ii) Хэрэв Програм хангамж нь DoD-оос бусад Америкийн нэгдсэн улсын Засгийн газрын аливаа нэгж буюу агентлагт нийлүүлэгдсэн бол Програм хангамж ба түүний баримт бичиг дэх Засгийн газрын эрх нь FAR-ын 52.227-19(c)(2) заалтад тодорхойлсны дагуу, харин NASA-ын хувьд FAR-д NASA-ын талаар туссан нэмэлт 18-52.227-86(d) заалтын дагуу байна.


10. Интернет холболт. Програм хангамж нь, EPSON-ны бүтээгдэхүүний моделийн мэдээлэл, таны оршин суугаа улс/бүс, EPSON-ны бүтээгдэхүүний нөхцөл байдал зэргийг хязгаарлалтгүйгээр багтаасан таны хэрэглэж байгаа EPSON-ны техник хангамж ба/эсвэл програм хангамж (цаашид "EPSON-ны бүтээгдэхүүн" гэх)-ийн талаар таны компьютерт эсвэл таны компьютераас өгөгдөл ба/эсвэл мэдээллийг интернетээр холбогдож дамжуулах боломж байж болэошгүй. Таны зөвшөөрөлгүйгээр EPSON-ны зүгээс хувийн таних мэдээллийг цуглуулахгүй. Гэсэн хэдий ч хэрэглэгч нарт үзүүлж байгаа үйлчилгээний түвшнийг сайжруулахын тулд EPSON-ны зүгээс хувийн бус таних мэдээллийг статистикийн зорилгоор ашиглаж болзошгүй. Хэрэв Та Програм хангамжийг суулгахийг хүлээн зөвшөөрвөл, интернетээс эсвэл интернетэд дамжуулалт хийх ажиллагаа нь EPSON-ны интернет сайт дээр өгөгдсөн EPSON-ны одоогийн хувийн нууцын бодлогын дагуу хийгдэнэ.

11.Програм хангамжийг шинэчлэх. Програм хангамж нь (i) автоматаар буюу (ii) таны урьдчилсан зөвшөөрөлтэйгөөр програм хангамжийн хувилбарыг шинэчлэхийн тулд EPSON-ны сервер эсвэл EPSON-ны итгэмжлэгдсэн аливаа гуравдагч этгээдэд интернетээр холбогдох боломжтой байна. Эдгээр шинэчлэгдсэн програм хангамжийг Програм хангамжид тооцох ба энэхүү гэрээгээр зохицуулагдана.



EPSON EULA MN 10/30/2009