Алдаа илрүүлэлт
Бүтээгдхүүнийг олсонгүй
Бүтээгдэхүүн болон хандалтын цэг (эсвэл утасгүй рүүтэр) нь асаалттай эсэхийг шалга.
Хэрэв бүтээгдэхүүнийг Этернэт сүлжээнд хэрэглэх бол, түүнийг хаб-д LAN кабелаар зөв холбогдсон эсэхийг шалга.
Хэрэв хандалтын цэг (эсвэл утасгүй рүүтэр)-т хандалтын хязгаарлалт тогтоогдсон бол бүтээгдхүүний MAC хаяг болон IP хаягийг хандалтын цэгт бүртгүүл. MAC хаягийг бүтээгдэхүүний хянах самбар эсвэл сүлжээнийн төлвийн хуудаснаас шалга.
Хэрэв хандалтын цэг (эсвэл утасгүй рүүтэр)-ийн нууцлал тусгаарлагч идэвхжсэн бол идэвхгүй болго. Илүү дэлгэрэнгүйг хандалтын цэг (эсвэл утасгүй рүүтэр)-ийн гарын авлагаас үз.
IP хаяг зөв эсэхийг шалга. Энэ нь бусадтай давхардах ёсгүй, мөн бүтээгдхүүнийг өөр сүлжээний хэсэгт холбох боломжгүй.
Бүтээгдэхүүнийг сүлжээнд холбох боломжгүй
Компьютер болон хандалтын цэг (эсвэл утасгүй рүүтэр)-ийн хооронд холболт үүсгэгдсэн эсэхийг шалга.
Хандалтын цэгт ашиглагдах SSID (Сүлжээний нэр)-ийг зөв сонгосон эсвэл оруулсан эсэхийг шалга. ASCII бус тэмдэгтийн ашиглах боломжгүй.
Нууц үгийн том жижиг үсэг ялгаатай. Нууц үг зөв орсон эсэхийг шалга.
Бүтээгдэхүүнийг хандалтын цэгт ойртуулах эсвэл хандалтын цэгийн гадаад антенныг тааруул.
Бусад утасгүй төхөөрөмжүүдийн радио долгионы интерференц нь утасгүй холболтыг тасалдуулж болзошгүй. Ойролцоох бусад утасгүй төхөөрөмжүүдийг унтраасан эсэхийг шалга.