Хэрэв бүтээгдэхүүн танигдахгүй бол дараах аргыг туршаад үз.

Бүтээгдэхүүний тэжээлийг шалга.

Бүтээгдэхүүн ассан эсэхийг магадла.
Тэжээлийн утас нь цахилгааны залгуурт аюулгүй холбогдсон эсэхийг магадла.
Залгуур асаалттай эсэхийг магадла.

Хэрэв бүтээгдэхүүн унтраалттай бол :

Бүтээгдэхүүнийг асаагаад [Буцах]-ыг дар.

Хэрэв бүтээгдэхүүн асаалттай боловч танигдахгүй байвал :

Дараагийн алхам руу шилж.

Бүтээгдэхүүн болон компьютерын хоорондын холболтыг шалга.

USB кабел нь бүтээгдэхүүн болон компьютертэй найдвартай холбогдсон эсэхийг шалгах мөн USB кабел нь гэмтээгүй, нугараагүй эсэхийг шалга.
Хэрэв бүтээгдэхүүнийг компьтертэйгээ USB хаб-аар холбох бол компьютерээсээ хамгийн ойр хаб-д бүтээгдхүүнийг холбо. Хэрэв бүтээгдэхүүний драйвер таны компьютерт танигдахгүй хэвээр байвал USB хабгүйгээр бүтээгдэхүүнийг компьютертээ шууд холбож үз.
Хэрэв бүтээгдэхүүнийг компьтертэйгээ USB хаб-аар холбох бол USB хаб төхөөрөмж нь компьютерт танигдсан эсэхийг магадла.

Бүтээгдэхүүн болон компьютер хоорондын холболтыг шалгахдаа [Буцах]-ыг дар.